Шүүхийн ерөнхий зөвлөл \ШЕЗ\-ийн ажилтнаас халдвар илэрч, тус газрыг цагдаагийн хамгаалалтад оруулан ажилтнуудаас нь шинжилгээ авч эхэлжээ.
Батлагдсан тохиолдлын хавьтагч уг газраар явсан байж болзошгүй байгаа аж.
Энэ талаар ШЕЗ-өөс хэвлэлд "Манай ажлын байранд ариутгал хийгдсэн. Ажилтнуудын ихэнх нь гэрээсээ ажиллаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан" хэмээн мэдээлжээ. Энэ талаар маргааш ЭМЯ-наас тодорхой мэдээлэл хүргэх юм.