Тэгвэл Байгаль орчин, аялал жуучлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран дээрх зээрүүдийг хээр талд аюулгүй хүргэх ажлыг энэ өдрүүдэд хийж байгаа юм.
Зээрийн сүргийг хотоос гаргах ажилд Улаанбаатарын нутгийн зөвлөл, "Land criuser" клубынхан, байгаль хамгаалагч нартай хамтран мөн ажиллаж гар, бие оролцож буй аж. Тэд ядарч, сульдсан янзагуудыг автомашинаараа зөөвөрлөж буйгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Зээрийн сүргийг өвстэй талд хүргэх ажил удахгүй дуусна.