LIVE: Сонгинохайрхан дүүрэгт цоожтой гэрт, галд өртөн бага насны 4 хүүхэд амиа алджээ

LIVE: Сонгинохайрхан дүүрэгт цоожтой гэрт, галд өртөн бага насны 4 хүүхэд амиа алджээ

Өчигдөр /2020.10.25/ Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд гэртээ цоожтой үлдсэн 3-7 насны 4 хүүхэд гэрт нь гал гарсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хашаанд 2 айл амьдардаг бөгөөд хэрэг гарсан өдөр хүүхдүүдээ нэг гэрт нь цоожлоод ажилдаа явсан байжээ.

Тус хорооны засаг даргын мэдээлснээр, тухайн үед хорооны алба хаагчид сайжруулсан түлштэй холбоотойгоор эргүүл хийж байжээ. Энэ үеэр нэгэн айлын тооноор утаа гарч байхыг хараад эргүүлийн алба хаагчид очсон байна. Гэтэл Онцгой байдлын газрын гал сөнөөгчид ирчихсэн, гэр нь бараг шатаад дуусаж байжээ. Хамгийн харамсалтай нь дээр дурьдсанчлан шатсан гэр дотор хоёр айлын 4 хүүхэд байсан аж.

Бид уг харамсалтай хэрэг гарсан газар очиж, мэдээллийг шууд дамжуулан хүргэлээ.