Фантастик продакшны хамт олонд БНХАУ-ын найруулагчаас хамтран ажиллах санал иржээ. Түүний ирүүлсэн “Номонханы цуст тулаан” кино зохиолд үнэн бодит түүхийг гуйвуулж, Монгол улс үндэстний түүхийг үгүйсгэх хандлагыг гаргасан тул ийнхүү татгалзжээ.
Тус продакшны зүгээс татгалзсан хариугаа илгээхдээ монгол бичгээр бичиж, хүргүүлсэн байна.