"Хүннү айр" компани Улаанбаатар-Будапешт чиглэлд анхны нислэгээ үйлдлээ

"Хүннү айр" компани Улаанбаатар-Будапешт чиглэлд анхны нислэгээ үйлдлээ

Өнгөрсөн хоёрдугаар сард хил хааснаас хойш цар тахлын үед зөвхөн төрийн өмчит МИАТ компани олон улсад тусгай нислэг үйлдээд байсан билээ. Тэгвэл саяхнаас Хүннү Айр, Аэро Монголиа компаниуд тодорхой чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрөл авч, хилийн чанадад гацсан иргэдээ авчрах боломжтой болсон юм.

Үүний дагуу өчигдөр /2020.10.22/ "Хүннү Айр" компани Унгар улсын Будапешт хот руу анхны нислэг үйлдэж, амжилттай газарджээ. Уг онгоцоор Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээнд оролцох Монголын тамирчид Будапешт хотод очсон байна.