Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш/2020.10.23/ хөөрнө. Энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио Сөүл рүү долоон нислэг нийт есөн удаагийн нислэг үйлдээд байна. Одоогоор есөн удаагийн нислэгээр 1761 иргэн эх орондоо иржээ. Тодруулбал,
- Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн,
- Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн,
- Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 259 иргэн,
- Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн,
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн,
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн,
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн,
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 230 иргэн,
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн тус тус ирсэн. Харин Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.