Нүүрс тээврийн жолооч нарыг “Төрөлжсөн мэргэшлийн эмчийн тусламж, үйлчилгээ”-нд хамруулж эхэлээ

Нүүрс тээврийн жолооч нарыг “Төрөлжсөн мэргэшлийн эмчийн тусламж, үйлчилгээ”-нд хамруулж эхэлээ

Нүүрс тээврийн жолооч нарыг “Төрөлжсөн мэргэшлийн эмчийн тусламж, үйлчилгээ”-нд хамруулах эмч нарын үзлэг, оношлогоо “Таван Толгой-Гашуун Сухайт” чиглэлийн авто замд байрлах Цагаан хад суурьшлийн бүсийн “Монпорт” кэмпд өнөөдөр эхэллээ.

Уг арга хэмжээг ЭМЯ, “Эрдэнэс Монгол” компани, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-иас нүүрсний тээвэрлэлт эрхэлж буй жолооч нарт зориулан үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байгаа байна. Үзлэг, оношлогоонд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн 1, 2, 3-р эмнэлгүүд, ХӨСҮТ, СЭМҮТ, ГССҮТөв, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Хан-Богд, Цогтцэций сумдийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд лабораторийн шинжилгээ, дүрс ононшлогооны шинжилгээ хийж нийт 15 төрлийн үзлэг, эмчилгээ хийхээс гадна Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй жолооч, тухайн суурьшлын бүсэд амьдарч байгаа иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийн талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх, зонхилох өвчлөлийн талаар нэгдсэн тайлан мэдээлэл гаргах зорилготой юм.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийг газрын дарга Я.Буянжаргал

Өөрсдийнхөө эрүүл мэндийн талаарх тугамдсан асуудалдаа эмнэлгийн ажилтануудаас зөвлөгөө авч шаардлагтай лаброторийн шинжилгээг хийлгэж, бүх төрлийн мэргэжийн эмч нарт үзүүлэх боломж Гашуунсухайт-Таван Толгой чиглэлийн нүүрс тээрийн жолооч нарт нээгдэж байна. Энэхүү үзлэг оношлогооны багт улсын тэргүүлэх эмнэлгүүдийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтанууд ирсэн байгаа жолооч бүр өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө багахан хугацаа зарцуулан хүний үзлэг, оношлогоонд идвэхтэй оролцоорой. Мөн энэ арга хэмжээг зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн “Эрдэнэс Монгол” компани, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, Юнител компанийн хамт олонд талархалаа илэрхиймээр байна.

“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Дэд Захирал Ж.Баянмөнх

Монгол Улсын Засгийн Газраас зарласан “Эрүүл Монгол” хөтөлбарийн хүрээнд зохион байгуулж байгаа ажлын үргэлжлэл гэж ойлгож байна. “Эрдэнэс Монгол” компанийн санаачлагаар уламжлал болсон энэ ажил хоёр дахь удаагын үзлэг, оношлогоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжиж байна. Бүс нутгийн хэмжээнд тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгсэлийн жолооч болон энд байгаа нүүрс тээврийн компанийн ажилтануудын эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ тул өөрсдийн цаг бололцоогоо ашиглаад аль болох олон иргэдийг хамруулах тал дээр чармайн ажиллах хэрэгтэй гэж уриалах байна. Эрүүл Монголын төлөө бүгд нэг санаатай нэгдмэл зорилготой байж урагшаа зүтгэж, гэр бүл үр хүүхэд, аав ээж, амраг ханийхаа төлөө бүгдээрээ эрүүл байж гэмээнэ ажил хөдөлмөр амжилттай эрхэлнэ гэдгийг байнга санаж энэ арга хэмжээнд идэвхтэй оролцоорой.

“Юнител” группын байгууллага хариуцсан ахлах менежер Өнөр

Манай байгууллага нийгмийн харуцлагын хүрээнд нүүрс тээвэр эрхэлж байгаа тээвэрчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх энэ үйл ажиллагаанд ач холбогдол өгч хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Мөн бид энэ өдрүүдэд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө цаг зав гарган ирж байгаа юнителийн хэрэглэгч тээврийн жолооч нарт 10 gb дата өгч, үнэ төлбөргүйгээр шинэ дугаар авсан жолооч нарт бүх сүлжээнд хязгааргүй ярих эрхтэй бүтэн жилийн 10gb дататай дугаарыг санал болгож байна. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг та бүхэн өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч энэ арга хэмжээнд идвэхтэй оролцоорй гэж хүсье.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ны төлөөлөл

“Эрдэнэс Таван Толгой”-н уурхай дотооддоо баялаг бүтээгээд 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид нийгмийн хариуцлага, жолооч нарын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор багагүй ажил хийж ирсэн. Бид 10 жилийнхээ ойн хүрээнд тээвэрт явж байгаа жолооч нартаа “Эрүүл уушигний төлөө хамтдаа” гэсэн уриан дор энэ арга хэмжээг тодорхой хэмжээнд санхүүжүүлэн оролцож байна.

“Тээвэрчдийн гэргий нарын холбоо” ТББ-ын УЗ-ын гишүүн Жавзансүрэн

Бүх л нарын мэргэжлийн эмч нар ирсэн маш сайхан нүдээ олсон үйл ажиллагаа болж байна. Үзлэг оношлогоо, шинжилгээ хийгээд хариуг нь хүмүүст өгч байгаа ийм үйл ажиллагааг зохион байгуулж байгаад бид талархалтай байна. Тээврийн замд явж байгаа эрчүүдийн хувьд ажил мэргэжлээс шалтгаалаад харшилч ч юмуу ядаргаа, ууц нуруугаар өвдөх гээд олон төрлийн эмгэгтэй болж байдаг. Эрхэлж байгаа ажлын цаг зав, мөнгө төгрөгний боломжоос шалтгаалаад эмнэлгийн байгууллагад очих нь ховор. Гэтэл яг энэ орчинд ийм олон эмч, эмнэлгийн байгууллагууд ирээд эмнэлгийн үлэг хийж байгаад тээвэрчдийн гэргий нарын хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байна. Өнөөдөр авч байгаа үзлэгтээ тулгуурлаад дараа дараагын шатны эмчилгээ ч юмуу бусад арга хэмжээг үргэлжлүүлээд хийдэг бол бүр илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.

“Төрөлжсөн мэргэшлийн эмчийн тусламж, үйлчилгээ” Цагаан хад дахь Монпорт кэмпийн байран 10-р сарын 19-24-ны өдрийг дуустал үргэлжилнэ.




Өнөөдөр бич өдөр

21 цагийн өмнө