Онцгой байдлын үед Шангри-Ла төвийн автозогсоолын автомат хаалт онгойхгүй иргэдийг сандаргажээ

Онцгой байдлын үед Шангри-Ла төвийн автозогсоолын автомат хаалт онгойхгүй иргэдийг сандаргажээ

Өнгөрсөн долоо хоногт /2020.10.14/ Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангри-Ла зочид буудал дуут дохиогоо асааж, тус газарт үйлчлүүлж байсан иргэдийг аваарын шат ашиглан яаралтай барилгаас гарахыг анхааруулсан билээ.

Тухайн үед Шангри-Ла төвийн B1, B2 давхарт автомашинаа тавьсан хүмүүс машинаа унан гарах гэтэл автозогсоолын автомат хаалт нээгдэхгүй, хариуцсан ажилтан нь байхгүй байсан тул иргэд гарч чадалгүй түгжирч, бөөгнөрөн үймээн үүссэн байна.

Уг асуудалтай холбогдуулан хэрэглэгчдийг сандаргасан, үйлчлүүлэгчдэд онцгой байдлын заавар зөвлөмж дутуу мэдээлсэн, гражид машин бөөгнөрч үймээн үүсгэсэн зэрэг асуудлаар ШӨХТГ, ОБЕГ-ын төлөөлөлүүд Шангри-Ла зочид буудлын холбогдох албан тушаалтануудтай уулзсан байна.

Уулзалтын үеэр онцгой байдал зарлахад бүх хаалга нээгдэх, авто зогсоолын автомат хаалт нээгдэх ёстой асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг сануулжээ.

Үүний хариуд Шангри-Ла зочид буудлаас 14 хоногийн хугацаанд автомат хаалтыг онцгой байдлын дохиотой хамт онгойх технологийн шийдлийг хийж танилцуулахаа мэдэгдсэн байна.