Тусгаарлагдсан иргэд зочид буудал, автобусны зардалдаа НӨАТ-ын баримт авахыг хүсчээ

Тусгаарлагдсан иргэд зочид буудал, автобусны зардалдаа НӨАТ-ын баримт авахыг хүсчээ

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн зүгээс тусгаарлалтад байх үеийн зочид буудал, автобусны зардал, төлбөр тооцоонд НӨАТ-ын баримт олгохгүй байна хэмээн ШӨХТГ-т ханджээ.

Үүнтэй холбогдуулан, ШӨХТГ-аас ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярт тусгаарлалтад байх үеийн зочид буудлын 1,050,000 төгрөг, автобусны зардлын 10,000 төгрөгийн төлбөр тооцоонд НӨАТ-ын баримт өгч, хуулийг мөрдөж ажиллахыг хүсэн албан бичиг явуулсан байна.