Үндэсний бөхийн гурван үеийн төлөөлөл хүрэлцэн иржээ

Үндэсний бөхийн гурван үеийн төлөөлөл хүрэлцэн иржээ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Улсын их баяр наадам, хүчит бөхийн барилдааны үзүүр түрүү шалгарч, наймын даваа эхлэх гэж байна. Энэхүү торгон мөчид монгол үндэсний бөхийн үүх түүхийг гурван үеэрээ тээж, өвлүүлж яваа Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнх, түүний хүргэн хүү Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын гавьяат тамирчин А.Сүхбат, ач С.Хангай нар хүрэлцэн ирсэн нь гэрэл зурагт буун үлдэх торгон мөч болон харагдаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ