Хөдөө аж, ахуйн биржийг ХУВЬЧЛАХ УУ

Хөдөө аж, ахуйн биржийг ХУВЬЧЛАХ УУ

Хүнс, хөдөө аж, ахуйн яамны дэргэд үйл ажиллагаа явуулдаг Хөдөө аж, ахуйн биржийг хувьчилж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь тус байгууллагыг ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа хэмээн дүгнэж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сард тус байгууллагын даргаар "Vanquish" хамтлагийн дуучин Д.Дандийг томилсон.

Д.Дандий нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр томилогдсон гэх бөгөөд тус байгууллагыг даргалж эхэлсэн даруйдаа ажилчдын 60 хувийг цомхотголд оруулсан гэж яригддаг. 

Бирж нь Монгол Улсын аймаг, сум бүрээс “онлайн” арилжаанд оролцож буй бараа, түүхий эд бэлтгэгч бүрийн тэгш оролцоог хангах, бараа, түүхий эдийн үнэ, ханшийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй орон даяар шуурхай хүргэх, зах зээл дэхь ханш тогтоох зэрэгт чухал нөлөөтэй оролцдог байгууллага юм. 




Өнөөдөр бич өдөр

17 цагийн өмнө