Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн засаг захиргааны “Хангарьд” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг зарлалаа.
Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчийнгийн хэмжээг 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр тооцжээ. Ийнхүү Хангарьд ордныг хувьчлах болсон шалтгаан нь Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүсэнтэй холбоотой бололтой.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 10:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.