Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн билээ.
Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1,040 иргэнээ татан авсан байна. Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах юм.
Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Тодруулбал,
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-18,
- Өндөр настан-3,
- Эрүүл мэндийн шалтгаантай-7,
- Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.