Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрнө.
Тус транзит нислэгээр ирэх 250 гаруй иргэнийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах юм.
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 16 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу найман удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.
Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарь:
- 10 дугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- 10 дугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
- 10 дугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- 10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
- 10 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
10 дугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байгаа аж.