Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ санаатай болон санамсаргүй байдлаар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж гэмтээх болон амь насанд нь хүрэх тохиолдол олон гарсаар байна. Энэ мэт хэрэг баяр наадам болох гэж буйтай холбогдуулан иргэд архидан согтуурч аливаа гэмт хэрэгт холбогдсоор байгааг албанаас анхааруулж байна.
Энэ сарын 06-ны өдрийн 07:05 цагт Дархан сумын нутагт хүн амины хэрэг гарсан тухай нутгийн иргэд мэдээлсэн байна.
Хэргийг тодруулбал, тухайн аймагт амьдардаг эмэгтэй 48 настай А нь согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч болох эрэгтэй 38 настай Г–ийн хэвлийн тус газар нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.