Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ялыг оноосон. Учир нь Н.Өнөрцэцэгийг "татвар төлөхөөс зайлсхийсэн", "хувь хүний нууцыг задруулсан", "төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан", "мөнгө угаасан", "илт худал мэдээлэл тараасан" гэх 5 зүйл ангиар буруутгасан юм.
Өнөөдөр /2024.11.07/ Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатнын шүүх хурал болно. Тэгвэл "сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хуралдаа оролцохоор ирлээ" гэх дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Тус дүрс бичлэгт "Police" гэсэн хаягтай автомашинаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдаагийн алба хаагчдын хамгаалалт дор буулгаж байгаа нь харагдах ба Н.Өнөрцэцэг гартаа тортой зүйл барьсан, мөн гадуураа цагаан өнгийн хувцастай харагдах бөгөөд түүнийг хууль сахиулах байгууллагын алба хаагчид хүчээр шүүхийн байр руу оруулж байгаа нь харагдах ажээ.
ВИДЕО:
ВИДЕО: "Н.Өнөрцэцэгийг шүүхийн байр руу хүчээр оруулж буй" бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдав https://t.co/qX4d4yZ3Vj pic.twitter.com/S8rSDPCE3i
— iSee.mn (@iSee_MN) November 7, 2024