ФОТО: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ирсэн гэрэл зураг цацагдав

ФОТО: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ирсэн гэрэл зураг цацагдав

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ялыг оноосон. Учир нь Н.Өнөрцэцэгийг "татвар төлөхөөс зайлсхийсэн", "хувь хүний нууцыг задруулсан", "төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан", "мөнгө угаасан", "илт худал мэдээлэл тараасан" гэх 5 зүйл ангиар буруутгасан юм.

Өнөөдөр /2024.11.07/ Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатнын шүүх хурал болж байна. Тэгвэл түүнийг шүүхийн байр руу хүчээр оруулж буй гэрэл зураг цахим орчинд нийтлэгджээ. Товчхондоо, энэхүү гэрэл зураг нь энэ оны долоодугаар сарын 19 /2024.07.19/-ны өдөр болсон шүүх хурлын дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг олон нийтийн өмнө гарч буй анхны тохиолдол юм.