Өнөөдөр /2024.11.09/ нийслэлд зам тээврийн ноцтой осол гарсан талаар олон нийтийн сүлжээнд зарим иргэд нөхцөл байдлын талаар гэрэл зургийг нийтэлсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний 12:45 цагт “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин мөргөөд явсан байна” гэх дуудлага мэдээлэд бүртгэгдсэн байна. Ингээд дуудлагын дагуу алба хаагчид осол болсон газарт шуурхай очиж шалгахад Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь иргэн “А”-ын эзэмшлийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж онхолдуулан, улмаар тээврийн хэрэгслээ орхиж, хэргийн газраас зугтсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.