ЦЕГ: Хүүхдээ хогийн саванд хаясан 22 настай эмэгтэйг илрүүлэн шалгаж байна

ЦЕГ: Хүүхдээ хогийн саванд хаясан 22 настай эмэгтэйг илрүүлэн шалгаж байна

Өчигдөр \2020.10.01\ өдрийн 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салбарын угаалгын өрөөнөөс муурын зулзагын дуу шиг авиа гарч эхэлжээ. Энэ үед ажилчид нь угаалгын өрөөндөө орж, хогийн саваа нээж үзэхэд цамцанд боолттой, дутуу төрсөн нярай байсан байна. Ажилчид нярайг яаралтай ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ.

Харин тус газраар 14:00-15:00 цагийг үед үйлчлүүлсэн 18-20 орчим насны эмэгтэй энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

ЦЕГ-аас “Хүүхдийн ээжийг олж тогтоосон. 22 настай эмэгтэй байна. Яг одоо мэдүүлэг авч байгаа” гэж мэдээллэсэн бол эмнэлгийн байгууллагаас “хүүхдийн амин үзүүлэлт маш муу, одоогоор сэхээн амьдруулах тасагт байгаа” гэж мэдээллээ.