Хятадын бодлогыг эсэргүүцсэн жагсаалд Франц дахь монголчууд нэгджээ

Хятадын бодлогыг эсэргүүцсэн жагсаалд Франц дахь монголчууд нэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Өмнөд Монголд “Хос хэлний бодлого” явуулах болсонтой холбогдуулан аравдугаар сарын 1-ний өдрийг “Resist China” /Хятадыг эсэргүүцэх/ өдөр болгон зарлаж, дэлхийн зарим оронд иргэд жагсаал зохион байгуулсан юм. Үүний хүрээнд өчигдөр Сүхбаатарын талбай дээр иргэд жагсаж, жагсаалд Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцсон талаар бид мэдээлсэн билээ. Мөн энэ хүрээнд Солонгос улс дахь монголчууд Хятадын элчин сайдын яамны гадаа жагссан юм.

Тэгвэл “Resist China” өдөрт Франц дахь монголчууд нэгдэн, Парисийн төв талбайд жагсжээ. Уг жагсаалыг Францын иргэн өөрийн твиттер хуудаснаа зургийг нь авч, нийтэлсэн байна.