Гаднын 11 оронд Монгол улсаас суух Элчин сайдын томилгоог ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудал хүлээгдэж байна. Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга дээр гацсан хүмүүс ч эдгээрийн дунд байгаа юм.
Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч УИХ-аар хэлэлцэгдэлгүй хүлээгдэж буй Элчин сайд нарын жагсаалт:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад улсад суух Элчин сайдаар Ц.Цэнгэлийг томилохоор нэрийг нь оруулсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжээгүй юм.
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайдаар Д.Гансүхийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Элчин сайдаар Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Б.Болормааг нарын аль нэгийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Элчин сайдаар Б.Мандахбилэгийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Элчин сайдаар М.Ганболдыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэгийг,
- Түүний хувьд 2020 оны сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд ялагдсан билээ.
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
- Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус, тус томилох асуудал хүлээгдэж байна.