Шинэ Зеландад 100 хоногийн дараа дотоодоос  халдвар авсан тохиолдол бүртгэгдлээ

Шинэ Зеландад 100 хоногийн дараа дотоодоос халдвар авсан тохиолдол бүртгэгдлээ

Шинэ Зеланд улс нь дотоодод халдвар бүртгэгдээгүй 100 дахь хоногоо тэмдэглээд удаагүй байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 102 дахь хоног дээрээ тус улсын Оклэнд хотын нэгэн гэр бүлийн дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Одоогоор тус гэр бүлийг хаанаас халдвар авсныг тогтоож чадаагүй байгаа юм байна. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн “Бид мэдээлэл цуглуулж, нөхцөл байдлыг үнэлсний дараа  ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэжээ.

Мөн өнөөдрөөс эхлэн Баасан гарагийг дуустал Оклэндэд гуравдугаар түвшний онц байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөн, баар ресторан олон нийтийн үйлчилгээний газрууд хаагдах юм.

Эх сурвалж:CNBC