Ливаны Засгийн газар огцорлоо

Ливаны Засгийн газар огцорлоо

Ливан улсын Ерөнхий сайд Хасан Диаб Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр үүрэгт ажлаа өгөхөөс өмнө ард түмэндээ хандан "Ливан улсыг Бурхан ивээг.  Бидний нэн тэргүүний зорилго улс орноо аврах байсан. Гэвч авлига, хээл хахуулийн систем Засгийн газраас хүчтэй гэдгийг бид мэдэрлээ. Ливан улсыг Бурхан ивээг" гэжээ.

Ливан улсын иргэд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш эрх баригчдынхаа эсрэг тэмцэж байгаа бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт нөхцөл байдлыг улам хурцатгасан юм.

Бейрут хотын боомтод аюултай бодис хяналтгүй хадгалагдаж байсанд иргэд бухимдаж, авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг уг дэлбэрэлтэд буруутгаж жагсаж эхэлсэн билээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Макроныг ирэх үеэр зарим иргэд “Манай улсад  ирж, бидний удирдагч болооч” хэмээн хашхирч байжээ.

Эх сурвалж: CNBC