Өнгөрсөн мягмар гаригт Ливаны нийслэл Бейрут хотноо болсон хүчтэй дэлбэрэлт болж, улмаар 158 хүн нас барж, 5 мянга гаруй хүн шархдан, 300 мянган хүн орон гэргүй болоод байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр дэлхийн удирдагчид Ливанд тусламж үзүүлэх асуудлаар виртуал хурал зохион байгуулах юм байна. Хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч оролцохоо мэдэгджээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын 6-нд тус улсад зочилж, гамшгийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр тэрээр Ливанчуудад хандан олон улсаас тусламж дэмжлэг авах ажлыг зохион байгуулна гэж амласан юм. Франц, НҮБ-ын хамтран зохион байгуулж буй уг хурал Ливаны цагаар 14:00 цагт эхэлнэ.
...We will be having a conference call on Sunday with President Macron, leaders of Lebanon, and leaders from various other parts of the world. Everyone wants to help!
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 7, 2020
Эх сурвалж:BBC