Энэтхэгийн 190 хүнтэй чартер нислэг осолдож, 17 хүн амь насаа алджээ

Энэтхэгийн 190 хүнтэй чартер нислэг осолдож, 17 хүн амь насаа алджээ

Энэтхэгийн Калькут хотын нисэх буудалд газардсан Air India Express компанийн онгоц гулган замаасаа гарсны дараа хоёр хуваагджээ. “Boeing 737” нисэх онгоц орон нутгийн цагаар өчигдөр орой 19.40 цагт Керала мужийн нисэх онгоцны буудалд осолдсон бөгөөд онгоцыг газардуулах гэсэн нисгэгчдийн эхний оролдлого аадар борооны улмаас бүтэлгүйтсэн байна.

Дубайгаас буцаж ирсэн чартер нислэгээр 190 хүн зорчиж явсан ба 10 нь нярай хүүхэд байсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр 17 хүн амь үрэгдэж, 15 хүн ноцтой гэмтсэн. Ослын улмаас нисэх онгоцны хоёр нисгэгч амь үрэгджээ. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж, амьд үлдэгсдийг эмнэлэгт хүргэн ажиллаж байна.