БНХАУ-д 10 мянган тонн ачааг зөөвөрлөх хүчин чадалтай галт тэрэгний шинэ зүтгүүр үйлдвэрлэжээ

БНХАУ-д 10 мянган тонн ачааг зөөвөрлөх хүчин чадалтай галт тэрэгний шинэ зүтгүүр үйлдвэрлэжээ

Хятад улсын” CRRC”-ийн охин компани болох галт тэрэгний зүтгүүр үйлдвэрлэгч “Zhuzou Locomotive” 24 тэнхлэгтэй(төмөр замчид хос дугуй гэж нэрлэх нь бий), зургаан секцтэй, 28.8 мега ватт чадалтай цахилгаан хөдөлгүүр бүхий “Shen-24” хэмээх галт тэрэгний зүтгүүрийг шинээр үйлдвэрлэн гаргажээ.Энэхүү зүтгүүр нь нэг удаагийн тээвэрлэлтээр 10 мянган тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай аж.

Зүтгүүрийн хүчин чадал ийнхүү нэмэгдсэнээр цахилгаан галт тэргийг илүүтэй ашиглах боломж нээгдэж тээвэрлэлтийн өртөг зардал ч буурах давуу талтай юм.

Шинэ зүтгүүрийг Хятадын “Шинхуа” компани ашиглах бөгөөд “Шэньму-Шочоу” чиглэлийн 266 км урттай замд нүүрс тээврийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.Уул уурхайн салбар өндөр хөгжсөн Австрали, Өмнөд Африк, Чили зэрэг улс орнуудад нэг удаагийн аялалд 10.0-20.0 мянга хүртэл тонн ачааг тээвэрлэдэг аж.

Эх сурвалж: Moscowtimes