Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын эзэмшлийн TikTok, WeChat үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг хориглох захирамж гаргажээ.
Гэхдээ энэхүү захирамж нь платформуудыг Америкийн компанид 45 хоногийн дотор зарж чадахгүй бол хэрэгжих юм байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын талаас үйлчлүүлэгчдийн мэдээллийг Хятадын тагнуулын албанд дамжуулдаг гэсэн шалтгаанаар TikTok үйлчилгээг л хориглохоо мэдэгдсэн. Гэвч хориглосон захирамжид “Wechat” үйлчилгээ ч багтжээ.
Одоогоор TikTok үйлчилгээг АНУ-ын Майкрософт компани худалдаж авахаар яриа гараад байгаа. Харин WeChat-ийг хэрхэх эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNBC