БНХАУ-д хачигаар дамждаг вирус илэрч 7 хүн нас баржээ

БНХАУ-д хачигаар дамждаг вирус илэрч 7 хүн нас баржээ

БНХАУ-ын хэд хэдэн мужид хачигаар дамжин халдварладаг  вирус илэрчээ. Уг вирусээр 60 гаруй хүн халдварлаж, долоон хүн нас барсан байна. “Global Times” сонины мэдээлснээр Хятадын зүүн бүсийн Зянсу мужид энэ оны эхний хагасын байдлаар 37, Аньхуй мужид 23 хүн уг вирусээр халдварласан нь тогтоогджээ.

Вирус судлаачдын үзэж буйгаар уг вирус нь яг ч шинэ төрлийн вирус  биш бөгөөд 2011 онд гарч байсан “Bunya” вирусийн төрөлтэй хамааралтай болох нь тогтоогджээ. Вирус нь хачигаар дамжин халдаж байгаа ч цус, салстаар дамжин хүнээс хүнд халдварлах эрсдэлтэй юм байна.

Уг вирусээр халдварласан хүнд ханиалгах, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байна хэмээн Жэжян их сургуулийн эмнэлгийн эмч Шэн Жифанг мэдээлжээ.

Эх сурвалж:IndiaTimes