НҮБ-аас сургуулиудын үйл ажиллагааг сэргээхийг уриаллаа

НҮБ-аас сургуулиудын үйл ажиллагааг сэргээхийг уриаллаа

Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн улс орнуудын Засгийн газрыг боловсролын чиглэлийн байгууллагын үйл ажиллагаагаа сэргээхийг уриаллаа. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Коронавирусийн цар тахлаас үүдсэн боловсролын салбарын зогсолт хүн төрөлхтний дараагийн үе удамд гамшиг дагуулах хэмжээнд хүрэх аюултай.

Сургуулийн үйл ажиллагааг сэргээж сурагчдыг сургуульд нь эрсдэлгүйгээр буцаан оруулах нь дэлхий нийтийн нэн тэргүүний зорилго. Хэрэв боловсролын салбарын үйл ажиллагаа энэ хэвээрээ зогсонги байдалтай үргэлжилбэл бидний дараагийн үеийг гамшиг хүлээж байна” гэжээ.

Өнгөрсөн сарын байдлаар дэлхийн 160 улсын нэг тэрбум гаруй хүүхэд сургуульд явах боломжгүй болсон ба 40 сая хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадаагүй байна.

Эх сурвалж: BBC