Цэцэрлэгийн бүртгэлийг хяналтын тоо гаргасны дараа хийнэ гэв

Цэцэрлэгийн бүртгэлийг хяналтын тоо гаргасны дараа хийнэ гэв

2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгт элсэх хүүхдүүдийн бүртгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Энэ жил нийслэлийн хэмжээнд элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарсан тул шинээр бүртгэл хийвэл эцэг, эхчүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлж магадгүй. Тиймээс тодорхой хугацаагаар бүртгэлийг хойшлуулж байгаа. Наймдугаар сарын 17-нд гэхэд хяналтын тоогоо гаргасны дараагаар бүртгэл хийнэ" гэлээ.