Энэ жилийн Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлж, уран сайхан барилдаанаараа баяр наадмыг чимэн, сумын заанаас аймгийн арслан цолонд хүрсэн Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул Ц.Лувсан-Адьяагийн цаашдын бэлтгэл сургуулилтад УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Залуу Арслангийн амжилт ахиж, үндэсний бөхийн спортоор улам илүү цол чимэгт хүрэх бүхий л боломжийг нь бүрдүүлэн ажиллахаар болсноо Д.Бат-Эрдэнэ гишүүн мэдэгдсэн байна.