БНХАУ-ын эмнэлгийн тусламжын дарга коронавирусийн туршилтын вакцин тариулжээ

БНХАУ-ын эмнэлгийн тусламжын дарга коронавирусийн туршилтын вакцин тариулжээ

БНХАУ-ын  Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн (Халдварт өвчин судлалын үндэсний төв) захирал Гао Фу коронавирусийн эсрэг туршилтын вакциныг тариулжээ. Гао Фу нь өнгөрсөн Ням гаригт “Алибаба” компанийн зохион байгуулсан цахим хурлын үеэр энэ тухай ярьж, ард иргэдийг вакцины туршилтад идэвхтэй оролцохыг уриалжээ.

Уханьд өнгөрсөн оны сүүлээр шинэ коронавирусийн халдвар гарч, богино хугацаанд дотоодод тархсан төдийгүй олон улсад халдварласнаас үүдэн БНХАУ-ын  Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал Гао Фу нэлээд шүүмжлэлтэй тулгарчээ. Тэрбээр хэдэн сарын турш олон нийтийн хараанд өртөөгүй боловч ийнхүү гарч ирэн туршилтын вакцин тариулсан тухайгаа ярьсан аж.

БНХАУ-ын эрдэмтэд ОХУ, АНУ, Их Британи зэрэг олон улстай уралдан коронавирусийн эсрэг вакциныг бүтээхээр ажиллаж буй бөгөөд вакцин үйлдвэрлэлээр дэлхийд хүчтэй өрсөлддөг улс орнуудын нэг билээ. Дэлхий дахинаа 20 гаруй вакцины туршилт явагдаж байгаагийн найм нь БНХАУ-д байна.