Д.Трампын хүү коронавирусийн талаар хуурамч мэдээлэл тараасныхаа дараа жиргэх эрхээ хасуулжээ

Д.Трампын хүү коронавирусийн талаар хуурамч мэдээлэл тараасныхаа дараа жиргэх эрхээ хасуулжээ

Дональд Трампын хүү амны хаалт зүүх хэрэггүй гэсэн утгатай бичлэг байршуулж, твиттерт жиргэсэнийхээ дараа жиргэх эрхээ хязгаарлуулжээ. Тэрбээр коронавирусийг эмчлэх тухай хуурамч мэдээлэл тарааж, вирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс "маск зүүх хэрэггүй" гэсэн тайлбарыг агуулсан видео байршуулсны дараа твиттер хуудсандаа жиргэсэн байна.

Уг бичлэг хурдацтай тархаж эхэлсэн тул Twitter, Facebook, YouTube-ээс устгагджээ. Түүний энэхүү үйлдлийг дэлхий даяар халдвартай тэмцэж буй  олон сая иргэдэд буруу үлгэр дуурайлал болно хэмээн үзэж твиттерт жиргэх эрхийг нь 12 цагаар хассан байна. Жиргэх эрхийг нь хязгаарлахын өмнө Твиттер компани Трампын хүүгээс бичлэгээ устгахыг хүсчээ.

Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард манай улсад айлчилж, хууль бусаар аргаль агнан, улсын төсвөөс 75 мянган доллар шамшигдуулсан хэмээн хүчтэй  шүүмжлүүлж байсан юм.