Монголын автомашин, мотоциклын спортын холбоо /МАМСХ/-ноос “Торгоны зам-2019” авто машин, мотоциклын олон улсын уралдааны талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
Монголын баг тамирчид тус авто ралли уралдаанд мотоциклын төрлөөр анх удаагаа оролцохоор болжээ. Тус уралдаанд 43 орны баг тамирчид өрсөлдөх бөгөөд тэмцээн долдугаар сарын 6-16-ныг хүртэл 10 өдөр үргэлжилнэ.
“Торгон зам-2019” олон улсын уралдаанд өрсөлдөх Монгол баг тамирчид автомашины төрлөөр дөрвөн баг, мотоциклын төрлөөр 6 баг гарган өрсөлдөхөөр зэхэж байна. Энэ удаагийн уралдаан нь ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлж Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ-ын Дуньхуан хотод барианд орно.
Мотоциклийн эмэгтэй төрөлд Франц, Чех, ОХУ, Монголын тамирчид оролцохоор болжээ.
Монголоос эмэгтэй төрөлд спортын мастер Б.Бат-Ундрал "Би мотоциклийн спортыг сонгоод 4-5 жил болж байна. Silk way олон улсын авто ралли уралдаанд анх удаагаа оролцох гэж байна. Бэлтгэлээ сайн хийлээ. 2014-2015 онуудад Монгол Улсад болж байсан олон улсын тэмцээнд оролцож байна. Тухайн үед 4000 км замыг туулж байсан. Энэ удаагийн миний өрсөлдөгч Франц, Чех, ОХУ-ын тамирчид байгаа. Гадаадын оролцогч тамирчдын хувьд маш их туршлагатай тамирчид бий. Миний хувьд энэ удаа 5000 км замыг туулж, барианд орно гэж зорьж байна.” гэлээ.
“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:
- 7.06 – Иркутск
- 7.08 – Улан-Үдэ
- 7.09-10 – Улаанбаатар
- 7.11 – Мандалговь
- 7.12 – Даланзадгад
- 7.13 – Баян-Өлгий
- 7.14 – Alxa Yonqi
- 7.15 – Jianguguan
- 7.16 – Dunhuang-д хаалтаа хийх юм байна.