Солонгосын дайн зогссон түүхэн ойн өдрийг тохиолдуулан Ким Жон Ун генералууддаа шинэ гар буу бэлэглэжээ

Солонгосын дайн зогссон түүхэн ойн өдрийг тохиолдуулан Ким Жон Ун генералууддаа шинэ гар буу бэлэглэжээ

Солонгосын дайн гал зогсоох гэрээгээр завсарласны 67 жилийн ойн өдөр өчигдөр тохиосон /2020.0727/билээ.

Энэхүү гэрээний үр дүнд 1950-1953 онд үргэлжилсэн дайн зогсож, Солонгосын хойг хоёр хуваагдсан түүхтэй. Тэгвэл уг ойг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөртөө үнэнч 20 гаруй армийн генералуудад шинэ гар буу бэлэглэсэн тухай тус улсын төв хэвлэл мэдээлжээ.

Гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн 1953 оны долдугаар сарын 27-нд зурагдсан гал зогсоох гэрээгээр завсарласан ч талууд өнөөдрийг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй юм. Тэр цагаас хойш Умард Солонгосын эрх баригчид цөмийн зэвсгээр тасралтгүй хөөцөлдөж байгаа бол Өмнөд Солонгост АНУ-ын 28,500 цэрэгтэй бааз байрлаж байна.