АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх коронавирусийн халдвар авсан гэж Цагаан ордон мэдэгдлээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх коронавирусийн халдвар авсан гэж Цагаан ордон мэдэгдлээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт Брайен коронавирусийн халдвар авсныг Цагаан ордон өчигдөр мэдэгдлээ.

Брайены 54 настай бөгөөд түүний биед халдварын шинж тэмдгүүд хөнгөн хэлбэрээр илэрч, тусгаарлагдсан байрнаас ажлаа явуулж байгаа аж. Харин Цагаан ордны удирдлагуудаас мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарт вирус халдах эрсдэл байхгүй. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн байна.

Брайен коронавирусийн халдварыг охиноосоо авсан гэсэн мэдээлэл байна. Өчигдөр Цагаан ордны цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн ахлагч, доктор Дебора Биркс вирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа 11 хотын жагсаалтыг гаргаж, тэдгээр хотуудад хөл хорионы хатуу дэглэм тогтоохыг уриалжээ. Мөн өнөөдөр АНУ даяар ирэх намар сургуулиудын хичээлийг эхлүүлэх эсэх талаар ширүүн  маргаан өрнөж байна.

Эх сурвалж: Associated Press