Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 273,789-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 15,639,706 боллоо. Мөн нас барагсдын тоо 6,240-өөр нэмэгдэж, 635,597 болжээ. Харин эдгэрсэн хүний тоо 9,528,433 байна.
Үүнээс цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-д хоногт 68,278 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус улсад нийт коронавирусээр өвчилсөн хүний тоо 4,169,153 болов. Статистик мэдээллээс харахад тус улсад ердөө 15 хоногийн дотор нэг сая халдвар тээгч шинээр бүртгэгдсэн байна.
Ийнхүү ОХУ-д өдрөөс өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа учир тус улсын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд эрх баригчдыг даруй дахин хорио цээрийн дэглэм тогтоохыг уриалжээ. Халдвар авсан хүнийхээ тоогоор АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй Бразил улсад өдөрт 58 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч тус улсын эрх баригчид цар тахлыг хяналтдаа авсан хэмээн мэдэгдэв.