Дүүгээ хамгаалж, нохойнд хазуулсан хүүд дэлхийн аваргын бүс өгчээ

Дүүгээ хамгаалж, нохойнд хазуулсан хүүд дэлхийн аваргын бүс өгчээ

АНУ-ын Вайоминг мужид амьдардаг 6 настай хүү Бриджер Уокер энэ сарын 9-нд охин дүү рүү нь нохой дайрахад урдуур нь орж хамгаалсан. Ингэхдээ Бриджер нүүрэндээ хазуулж, хүнд бэртэл авснаар хоёр цаг орчим хугацааны мэс засалд орж, 90 оёдол тавиулсан юм.

Алдарт жүжигчин Крис Эванс нохойноос охин дүүгээ аварсан 6 настай хүүгийн баатарлаг үйлдлийг биширч, “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэхээр болсон бол Мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй WBC холбооны ерөнхийлөгч Маурисио Сулаймэн Бриджер Уокерыг жинхэнэ баатар хэмээн үнэлээд дэлхийн аваргын бүс өгчээ.