Грета Тунберг нэг сая еврогийн хүмүүнлэгийн шагналаа хандивлахаар болжээ

Грета Тунберг нэг сая еврогийн хүмүүнлэгийн шагналаа хандивлахаар болжээ

Галуст Гюльбенкяны нэрэмжит хүн төрөлхтний төлөөх шагналыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергэд олгожээ.  Тус шагналыг дагалдан нэг сая евро ирдэг байна.  Шагналыг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Йорг Сампайо хэлэхдээ “Грета залуу үеийг уур амьсгалын өөрчлөлтийн төлөө нэгтгэж чадсан орчин цагийн олны танил хүмүүсийн нэг” хэмээн мэдэгджээ.

Грета Тунберг  шагналыг мөнгөө дэлхийн зүүн хойд хэсгийн орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулан хандивлахаа мэдэгджээ. Тухайлбал, Бразилийн Амазон ширэнгэн ойг хамгаалах, Экоцидийг зогсоох сан, коронавирусийн эсрэг тэмцэл зэрэг сангуудад тус бүр 100 мянган евро хандивлахаар болсон талаар ВВС агентлаг мэдээллээ.