ОХУ-ын Онцгой байдлын газраас Буриадын нутагт нисэж явсан зургаан хүнтэй АН-2 нисэх онгоц газраас холбоо тасарч, сураггүй болсон талаар мэдээлжээ.
“Феникс" агаарын тээврийн компанийн “АН-2- 71276” дугаартай онгоц нь өчигдөр Москвагийн цагаар 20:21 цагт холбоо тасарсан байна. Онгоцонд нийт зургаан хүн зорчиж явсан бөгөөд түүний хоёр нь нисгэгчид байжээ.
“Кирен” суурингаас хөөрсөн онгоц хаашаа нисэж байсан нь тодорхойгүй байна. Урьдчилсан мэдээллээр уг онгоц тариалангийн талбайд химийн бодис цацах зорилготой ниссэн боловч ийм нислэг үйлдэх зөвшөөрөлгүй байсныг албаныхан тогтоожээ. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: https://tass.com/emergencies/1180217