Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ

Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ

Долдугаар сарын 15-ны өдөр "БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Монголын үндэсний их баяр наадмын ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад захидал илгээлээ" хэмээн Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга баярын захидал илгээсэн Ким Жөн Унд талархал илэрхийлж хариу захидал илгээсэн байна. Тэрхүү захидалдаа, “Монгол болон БНАСАУ нь өмнөх удирдагчдын үеэс үүдэлтэй түүхэн, уламжлалт найрсаг харилцаатай орнууд билээ. Цаашид хоёр орны ард иргэдийн ашиг сонирхлыг хангаж, энэхүү харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө удирдагч Ким Жөн Ун тантай миний бие хамтран ажиллана” гэж бичсэн байна.

Мөн Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын сонин “Rodong Sinmun” лхагва гарагт “Манай улсын удирдагч Монгол улсын удирдагч Х.Баттулгад Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэндчилгээ илгээсэнд хариу талархал илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна. ЗХУ задарсны дараа Монгол Улс ардчилалд шилжиж, цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхагласан хэдий ч БНАСАУ-тай найрсаг харилцаагаа хадгалан үлдсэн юм. Үүгээр ч зогсохгүй бусад орнуудын БНАСАУ-тай өрнүүлэх яриа хэлэлцээнд Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэж байсан билээ” хэмээн бичжээ.

Эх сурвалж: UPI.com




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө