Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ маргааш /2019.06.28 Улаанбаатар хотноо эхэлнэ.
Тус харваанд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс одоогийн байдлаар 300 орчим харваач хүрэлцэн ирсэн тухай мэдээлэл байна. Өнөөдөр техникийн зөвлөгөөн болж, маргааш баг харваагаар эхлэх юм байна. Нэг баг дасгалжуулагчтайгаа нийт 12 хүнтэй оролцох аж. Зарим аймаг, клубууд 2-3 багтай оролцож буй юм.
Мөн цуваа харваа буюу ганцаарчилсан үзүүлэлт гаргах харваа ирэх ням гаригт болно. Уг төрөлд 30 сум харваж, 22, 23 оносон харваачид спортын дэд мастер, 24-өөс дээш оносон харваач спортын мастер цол, түрүүлсэн нь Улсын аварга харваач болох дүрэмтэй.
Дашрамд сонирхуулахад, урианхай сурыг "Зөвхөн эрчүүд харвадаг, дайн байлдааны төрлөөс хамгийн анх тоглоом наадмын төрөл болон үүссэн өвөг сур" хэмээн судлаачид үздэг аж.