Их Британи БНХАУ-ын Huawei компанид хориг тавилаа

Их Британи БНХАУ-ын Huawei компанид хориг тавилаа

Их Британий Соёлын сайд Оливер Давден тус улс  5G сүлжээнд “Huawei” компанийн төхөөрөмжүүдийг ашиглахыг зогсоох шийдвэр гаргасан тухай мэдээллээ. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн  “Huawei” компанийн төхөөрөмжүүдийг худалдаалахыг зогсоож, одоо ашиглагдаж байгаа төхөөрөмжүүдийг 2027 оноос өмнө бүрэн зогсоох юм байна.

Давден энэ талаар ярихдаа "Амаргүй шийдвэр байлаа. Гэвч Их Британий цахим сүлжээ, улсын аюулгүй байдал болон эдийн засгийн талаас авч үзвэл зөв шийдвэр болж байна" гэжээ. Улмаар тус улс 5G сүлжээнд шилжих хугацааг нэг жилээр хойшлуулах болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Харин “Huawei” компанийн зүгээс уг шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд асуудал аюулгүй байдалтай холбоогүй, харин АНУ-ын худалдааны бодлогоос эхтэй гэжээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө