“Бидний цөөхөн монголчууд” төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригт ОХУ-д аялж яваад covid-19 цар тахлын улмаас хөл хорионд орж, тус улсад өвөлжиж, хаваржсан.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн сарын 30-ны өдөр Алтанбулагийн боомтоор дамжин эх орондоо ирж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт н.Нямбаяр гэх залуугийн хамтаар тусгаарлагджээ.
Тэд тусгаарлагдсан өрөөгөө тохижуулан тун ч завгүй өдрийг өнгөрөөж байгаа ажээ.
Энэ тухайгаа М.Зоригт өөрийн цахим хуудаснаа“Цонхнууддаа ялаа шумуулын тор хийлээ, эмнэлгийнхээ машины 4 дугуйг шинээр солилоо, тасгийнхаа 40 метр урт коридортоо 80м2 хулдаасан шал авчихлаа, 00, усанд ордогтоо бас яалаа, даргын кресл ч тавилаа… Одоо халуун ус л ирчихвэл яах гэад л байна даа” гэжээ. Тусгаарлалт 21 хоног үргэлжилнэ.