ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр Өвөрхангайн сурагчид тэргүүлж, Архангайнх сүүл мушгижээ

ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр Өвөрхангайн сурагчид тэргүүлж, Архангайнх сүүл мушгижээ

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-20-ны /2019.06.07-20/ өдөр болж өнгөрлөө. Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 16 мянган сурагч төгссөн бөгөөд шууд засалтын шилэн технологийг ашигласан анхны төгсөгчид болж байгаа гэдгээрээ онцлогтой юм. 

Тодруулбал, шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад шалгалтын материалыг засч буй үйл явцыг хараад дүнгээ сонссон юм. 

Энэ жил  шалгалтын дүнгээрээ Өвөрхангай аймгийн сурагчид улсын хэмжээнд тэргүүлж, Хэнтий, Увс, Өмнөговь аймгийн сурагчид удаалсан байна. 

Харин Архангай, Баянхонгор аймгийн сурагчид сүүл мушгижээ.