Тавдугаар сарын 22-нд Пакистаны олон улсын агаарын тээврийн онгоц Карачид нисэх буудлын ойролцоо осолдсоны улмаас 97 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл ослын шалтгаан нь хоёр нисгэгч хоорондоо Covid-19-н талаар маргалдсанаас болсон байна. Маргалдаж байх үед нь хяналтын ажилтан хэд хэдэн удаа сануулга хэлсэн хэдий ч сонсолгүй, хурдаа хэтрүүлэн, дугуйны аюулгүй байдлаа шалгаагүй байна.
Пакистаны агаарын тээврийн сайд Гулам Сарвар Хан “Нисгэгчид хоорондоо Covid 19-н талаар ярилцаж байсан нь тогтоогдсон. Учир нь тэдний гэр бүлийнхэн нь халдвар авсан байсан. Тиймээс энэ нь тэдэнд их чухал сэдэв байжээ” хэмээн мэдээлсэн байна.
Уг ослоос хоёр хүн л амьд гаржээ.
Эх сурвалж: Usa Today.com
 
             
                                     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        