МИАТ-ын онгоцыг Оюутолгой компани түрээсэлж ажилчдаа Австрали Улсад хүргэжээ

МИАТ-ын онгоцыг Оюутолгой компани түрээсэлж ажилчдаа Австрали Улсад хүргэжээ

Саяхан Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ "Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон тул тус нислэгээр Монгол иргэдээ эх оронд нь авч ирнэ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр Оюутолгой компанийн ажилчдыг Австрали Улсад хүргэх нислэг өчигдөр болсон байна. 

Тодруулбал, энэ талаар Австрали улсаас манай улсад суугаа элчин сайд өөрийн твиттер хуудастаа “Австрали руу ниссэн анхны МИАТ-ын шууд нислэгийг үйлдэхэд гар бие оролцсондоо туйлын баяртай байна. Харилцаанд түүхэн үйл явдал болж байна. Манай хоёр орны оюутан сурагчид, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг шууд холбох шинэ боломжийн эхлэл нь гэдэгт итгэлтэй байна” гэжээ.