Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдөр улсын хэмжээнд нийт дөрвөн лабараторид 369 хүнд шинжилгээ хийсний 18-д нь коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор галт тэрэгээр ирсэн 19-52 насны хүмүүс байлаа. Үүнээс 11 нь оюутан байсан. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 179 болж, эдгэсэн тохиолдол 43 байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн 15 нь хүндэвтэр байна" гэв.