ШУУРХАЙ: Хөвсгөл нууранд үүссэн хар хил рүү автомашинтайгаа орж, хоёр иргэн живсэн харамсалтай хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Хөвсгөл нууранд үүссэн хар хил рүү автомашинтайгаа орж, хоёр иргэн живсэн харамсалтай хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн "Хачим" гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 170 км, Хатгал тосгоноос хойд зүгт 70км, Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 62 км/-т Ханх сумаас Ренчинлхүмбэ сум руу явж байсан иргэн Ө.Б-ийн эзэмшлийн УАЗ-Пургон загварын автомашин долоон зорчигчтой Хөвсгөл нуурын мөсөн дээр явж байхдаа хар хил рүү орж 1 том хүн, 1 хүүхэд автомашинтайгаа живж, 5 иргэн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдрийн 20:16 цагт Хөвсгөлд аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Иймд иргэн  та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, зөмлөмжийг дагаж мөрдөн өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээр авто тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг дахин анхааруулж байна.