"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд тэднийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Харин Н.Тавинбэх, П.Товуудорж нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос тэднийг үргэлжүүлэн хорих саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байсан юм. Улмаар Н.Тавинбэхийг нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байдаг.
Тэгвэл П.Товуудоржийг мөн үргэлжлүүлэн хорихоор болсон байна. Ингэхдээ түүнийг нэг сар бус 15 хоногийн хугацаатайгаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.
Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь П.Товуудоржийн дүүгийн компанид давуу байдал олгож, улмаар тэд Монгол төдийгүй оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.